Монцемент үйлдвэрийн ажилчдын зуны нормын ажлын хувцас гутал нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендер
Уншсан既読Read 2
2026-03-24
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2026 оны 03 сарын 24-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ажилчдын зуны нормын хувцас гутал нийлүүлэх нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/2026-006
Зуны нормын ажлын тусгай хувцасны ерөнхий шаардлага:
- Ажлын нормын хувцас болон гутлууд нь Монгол улсын болон олон услын холбогдох стандарт норм шаардлагуудыг хангасан байна.
- Ажлын хувцасны өвдөг тохой өгзөгний хэсгээр нэмэлт давхарлагаатай байна.
- Цахилгаанжихгүй, болзошгүй цахилгаан нумын түлэгдэлт, галын үед хувцасны бүрдэл хэсэг хүний биед наалдахгүй. Хүний биетэй шүргэлцэх хэсэг цэвэр даавуугаар хийгдсэн байна.
- Харанхуй, гэрэлтүүлэг муутай үед хүний нүдэнд өртөх зорилгоор цээж, тохой, нурууны ар, ханцуй, шилбэ хэсгээр гэрэлтдэг оруулгатай байна. Оруулгын өнгө саарал байна. Оруулгын хэмжээ 4см байна.
- Ажлын тусгай хувцсыг үйлдвэрлэснээс хойш 2-оос доошгүй жил ердийн нөхцөлд хадгалсны дараа тэдгээрийг ашиглах боломжтой байх.
- Ажлын нормын гутал нь ус, тос, масло нэвтрүүлэхгүй байх
- Ажлын гутал нь цахилгаан гүйдэл тусгаарлагчтай байх.
- Хувцасны материал нь эрх бүхий байгууллагаар шалгагдаж баталгаажсан байна.
- Хязгаарлагдмал ажлын талбай болон хөдөлгөөнтэй машин техник, элементүүдэд орооцолдохгүй байх.
Ажлын тусгай хувцасны төрөл, өнгө:
- Хувцасны дээж загварыг хариуцсан ажилтантай холбогдон авна.
- Тендерт оролцогч нь өөрийн бараа бүтээгдэхүүнийн дээжийг тендерийн материалтай хамт хүргүүлж болно.
Оролцогчид тавигдах шаардлага:
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна.
- Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх
- Тус чиглэлээр үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх
- Хөнгөн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
- НӨАТ төлөгч байх
- Нийлүүлэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
Нийлүүлэх нийт тоо хэмжээ:
|
Зуны нормын хувцас
|
357
|
|
Зуны нормын гутал - богино түрийтэй
|
251
|
|
Зуны нормын гутал - урт түрийтэй
|
106
|
Үнийн санал ирүүлэх хаяг:
MPM цогцолбор, Автозамчид гудамж, СБД-1,
Монцемент билдинг материалс ХХК, 1 давхарын ресепшн,( Худалдан авалтын хэлтэст гэж хаяглан дугтуйнд хийж битүүмжлэлтэй ирүүлэх)
Бусад мэдээлэл:
|
Нэр, албан тушаал:
|
Д. Мөнхбат, Худалдан авалтын ажилтан
|
|
Утас:
|
99066824
|
|
Имэйл:
|
b.chinzorig@moncement.mn
|
|
Үнийн санал өгөх сүүлийн хугацаа:
|
2026 оны 03 сарын 31-ны 17:00 цагаас өмнө
|