Бидний тухай

Шинэ санаа шилдэг туршлагыг дэмжигч

Бат бэх хөгжлийн суурийг
хамтдаа бүтээцгээе

Алсын хараа

Чанараар манлайлж, Хөгжлөөр түүчээлнэ.

Эрхэм зорилго

Үйлчилгээний соёлоор тэргүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд чанарыг тасралтгүй хөгжүүлж барилгын салбарын насжилтыг нэмэгдүүлнэ.

Үнэт зүйлс

Чанар технологи
Хамт олон
Манлайлал
Аюулгүй үйл ажиллагаа.

Компанийн танилцуулга

“Монцемент Билдинг Материалс” ХХК нь Монполимет Групп болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны (EBRD) хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр Монгол Улсын Барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Дорноговь аймгийн Өргөн суманд 2015 онд Дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт арга, техник, технологиудыг нэвтрүүлэн жилд нэг сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хуурай аргын цогц үйлдвэрийг барьж байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн энэхүү үйлдвэрийн нэг хэсэг болох цагт 120 тонн үйлдвэрлэх хүчин чадал бүхий клинкер боловсруулах үйлдвэрийг хэрэглэгчиддээ ойртон Улаанбаатар хотод байгуулан үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байна.

Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн энэ жишиг бүтээн байгуулалт нь түүхий эдийн зүй зохистой ашиглалт, тээвэр ложистикийн зөв шийдэл, байгаль орчины ээлтэй үйл ажиллагаа, техник, технологийн дэвшил ноу-хауг өөртөө шингээсэн цогц шийдэл болж байгаагаараа онцлог төдийгүй улсдаа анхдагч ЭКО үйлдвэр юм.

Үйлдвэрийн давуу тал

1000+ мэргэжлийн боловсон хүчин

Microsoft dynamics 365 BC ERP систем

Олон улсын стандартаар баталгаажсан. (EN стандарт)

Нэгдмэл удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, аюулгүй үйл ажиллагааны тогтолцоо ISO 45001:2018 үйл ажиллагааны шат дамжлага бүртээ бүрэн хэрэгжүүлсэн

Улаанбаатар хот дахь, Борлуулалтын хамгийн олон цэгүүд

Тасралтгүй, найдвартай, зогсолтгүй ажиллах хүчин чадал бүхий бүрэн автоматжуулагдсан үйлдвэрлэлтэй

Бүтээгдэхүүний чанарын хяналтын итгэмжлэгдсэн иж бүрэн лаборатори болон систем

Монгол улсын төмөр замын сүлжээтэй ойр байршилтай 3.5 км өөрийн салаа төмөр замтай

Эргэлтийн усны 90% -г боловсруулах дахин ашиглах ус цэвэршүүлэх нэгдсэн систем

Хаягдал халуун хийг ашиглан 5мвт эрчим хүч үйлдвэрлэх WHR систем

Европ стандартын хоппер болон хагас вагоны баазтай

Дэлхийн цементийн үйлдвэрлэлийн туршлагатай мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг ашигладаг

Олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх арга замуудаар нийлүүлэх хүчин чадалтай

WHR технологи

Хаягдал хийг дахин боловсруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх WHRPG (Waste heat recovery power generation) систем Монголд анх удаа.

Монцемент Билдинг Материалс ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн байгаль орчинд ээлтэй, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд клинкер боловсруулах шугамтай зэрэгцээд хаягдал хийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх WHRPG (Waste heat recovery power generation) үйлдвэрийг Монгол улсдаа анх удаа барьж байгуулан ашиглаж байна. Тус систем нь Урьдчилан халаагч болон клинкерийн хөргүүрээс гарах 350-450C хэмтэй хаягдал дулааныг эрчим хүч болгон хувиргах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ренкин Циклийг ашигладаг технологи юм.

WHR технологи давуу талууд

Агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулна

Төсвийн эрчим хүчний системээс хэрэглэх эрчим хүчний хэмжээг 20-40%-иар багасгана

Нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулж эдийн засаг, экологийн эерэг үр дүнтэй

Тухайн сум суурин, үйлдвэрийн дулаан хангамж сайжирна

Тухайн сум суурин, үйлдвэрийн усан хангамж сайжирна

Үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент нэмэгдэнэ

Бидэнтэй нэгдэх

“Монцемент” ХХК-ийн цахим тендер шалгаруулалтын системд бүртгүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохыг урьж байна. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн ажлын 8 цагийн дотор эргүүлэн холбогдох болно.