Вагон лебёдка худалдан авах, суурилуулах, магадлан баталгаажуулалт хийх ажлын тендер

Вагон лебёдка худалдан авах, суурилуулах, магадлан баталгаажуулалт хийх ажлын тендер

Уншсан既読Read 668
ТүгээхShare共有する공유하기

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2026 оны 01 сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:  Вагон лебёдка худалдан авах, суурилуулах, магадлан баталгаажуулалт хийх
Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/2026-002

Монцемент Билдинг Материалс ХХК-н Улаанбаатар үйлдвэрийн төмөр замын хэсэгт вагон татах маневрын лебёдка нийлүүлж суурилуулан, магадлан баталгаажуулалт хийж хүлээлгэн өгөх.

1. Оролцогчид тавигдах шаардлага:

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх

-Тус чиглэлээр ажиллах тусгай зөвшөөрөлтэй байх

-Магадлан, баталгаажуулалт хийн, засвар үйлчилгээ үзүүлэх

-Тус чиглэлээр үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх

- НӨАТ төлөгч байх

- Ажил гүйцэтгэх цаг хугацаа болон үнийн саналыг үнэн бодитой  ирүүлсэн байх

-Нийлүүлэх бараа материал, үйлчилгээний үйлдвэрлэгчийн гэрчилгээ, бичиг баримт, үзүүлэлтийг үнэн бодитой эх хувиар гаргаж өгөх

2. Тоо хэмжээ, үзүүлэлт:

Үзүүлэлт

Шаардлагатай хэмжээ /утга/

Тайлбар

Нэрлэсэн татах хүч

100kN /10тн/

Нийт 480тн ачааг байрнаас хөдөлгөх чадалтай байх

Хамгийн их татах хүч

15kN /15тн/

Өгсүүр эсвэл муруй замд шаардагдах нөөц

Троссны урт

120-150м

100м-т татах зай, дамар дээрхи үлдэгдэл

Троссны голч

Ф24мм – 28мм

Ган тросс

Троссны хурд

10-15 м/минут

Хөдөлгөөнийг аюулгүй хяналтын доор гүйцэтгэх

Цахилгаан мотор

22кВт – 30кВт

3 фаз 380В/50Гц

Тормозны систем

Электро-гидравлик эсвэл цахилгаан соронзон

Ачааг хүссэн цэгт найдвартай зогсоох

Удирдлага

Зайнаас удирдах, хянах самбартай байх /remote

Оператор аюулгүй зайнаас харах боломжтой байх

3. Үнийн санал ирүүлэх хаяг:

MPM цогцолбор, Автозамчид гудамж, СБД-1,

Монцемент ХХК, 1 давхрын ресепшн,( Худалдан Авах Ажиллагааны Газарт гэж хаяглан дугтуйнд хийж битүүмжлэлтэй ирүүлэх)

4. Холбогдох мэдээллийг доорхи албан тушаалтантай холбогдож авах:

Б. Чинзориг, Худалдан авалтын хэлтсийн менежер 

Утас: 99993619

Имэйл: b.chinzorig@moncement.mn

5. Үнийн санал өгөх сүүлийн хугацаа:

2026 оны 01 сарын 30-ны 16:00 цагаас өмнө