Дорноговь аймгийн Өргөн суманд "Summer school" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Дорноговь аймгийн Өргөн суманд "Summer school" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Уншсан既読Read 24
ТүгээхShare共有する공유하기

UNICEF Mongolia-тай хамтран бид боловсролын хүртээмжийг дээшлүүлэх үүднээс Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-н цахим ангийг шинэчлэх (digital classroom), Англи хэлний зуны сургалт, цэцэрлэг, багш нарын ур чадварыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Гадаад багш нараар удирдуулсан англи хэл болон математикийн сургалтанд 52 хүүхэд, зуны цэцэрлэгт 20 хүүхэд идэвхитэй хамрагдаж байна. Математикийн багш маань хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар урлалыг математиктай хослуулан зааж байгаа нь тун сонирхолтой байлаа.

Мөн цахим ангийн шинэчлэл ид дундаа явагдаж байгаа бөгөөд UNICEF Mongolia болон Монцемент хамтран Өргөн сумын сургуулийн цахим ангийг хиймэл оюун ухаан AI ашигласан загвар танхим болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.