МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР 2021 ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР ШАЛГАРЛАА.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдгээ шалгаруулах үйл ажиллагаанаас ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Entrepreneur компаниар Монцемент цогц үйлдвэр шалгарлаа.

Мэдээлэл хуваалцах

Цаг үе
Aa- Aa Aa+

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдгээ шалгаруулах үйл ажиллагаанаас ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Entrepreneur компаниар Монцемент цогц үйлдвэр шалгарлаа.Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 6 жилийн хугацаанд 150 гаруй дотоодын ханган нийлүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, 200 гаруй улсын болон хувийн хэвшлийн томоохон бүтээн байгуулалтад оролцон, 1000 гаруй ажлын байрыг бий болгож, 200 гаруй харилцагч байгууллагуудтай хамтран ажиллаж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй нь бидний бахархал юм.

Улирч буй 2021 онд МУ-ын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд хамгийн сүүлийн үеийн сэлгээний зүтгүүрийг шинээр нэвтрүүлсэн нь мөн бидний нэг амжилт байлаа.2021 оны хувьд цар тахлын эдийн засгийн хүнд нөхцөлтэй тулгарсан ч бид эх орны 4 зүг 8 зовхист өрнөж буй бүтээн байгуулалтыг тасалдуулахгүйн тулд 24/7 тасралтгүй ажиллаж хэрэглэгчдээ бүтээгдэхүүнээ хүргэж ажиллаа. Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллага, хөдөлмөрч бүтээлч ажилсаг хамт олондоо баярлалаа.

#Бат_бэх_хөгжлийн_суурь #Монцемент

Бидэнтэй нэгдэх

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.