МОНЦЕМЕНТ №1 чанараа дахин баталгаажууллаа

Монцемент үйлдвэрийн сорилт шинжилгээний лаборатори 2015 оноос цементийн үйлдвэрийн түүхий эд болон үйлдвэрлэлийн үеийн процесст нарийн хяналт тавьж, хэрэглэгчдийг өндөр чанарын бүтээгдэхүүнээр хангасаар иржээ. Лабораториуд нь орчин үеийн Европ стандартын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож мэргэшсэн боловсон хүчнээр хангагджээ.

Мэдээлэл хуваалцах

Aa- Aa Aa+

Монцемент үйлдвэрийн сорилт шинжилгээний лаборатори 2015 оноос цементийн үйлдвэрийн түүхий эд болон үйлдвэрлэлийн үеийн процесст нарийн хяналт тавьж, хэрэглэгчдийг өндөр чанарын бүтээгдэхүүнээр хангасаар иржээ. Лабораториуд нь орчин үеийн Европ стандартын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож мэргэшсэн боловсон хүчнээр хангагджээ.

Мөн жил бүр гадаад болон дотоодын сургалт төдийгүй стандарт чанарын хурал семинар арга хэмжээнүүдэд хамрагдаж, ажилчдынхаа мэдлэг чадварыг улам бүр дээшлүүлдэг уламжлал аль хэдийнээ тогтжээ.

2018 онд тус лабораторийн чадавхийг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт Хэмжил Зүйн газраас үнэлэн, MNS ISO/IEC 17025 стандартыг бүрэн хангасан лаборатори болохыг дахин баталж итгэмжлэл олгосон нь тус лабораторийн шинжилгээний үр дүн улс орон, цаашлаад бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үеийн болон эцсийн шатны бүтээгдэхүүний чанарын хяналт оновчтой, найдвартай болохыг ахин баталсан үйл явдал болсон байна.

Монцемент лаборатори нь итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу нойтон химийн шинжилгээ, нүүрсний шинжилгээ, физик механик туршилтын шинжилгээ, багажит анализын шинжилгээг бусад албан байгууллага, хувь хүн, төрийн байгууллагын хүсэлтийн дагуу шохойн чулуу, төмрийн хүдэр, төрөл бүрийн силикатын чулуулаг, нүүрс, чулуунцар, цементийн дээжинд хөндлөнгийн сорилт шинжилгээний ажлыг гүйцэтгэх үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм байна. Чанар дээр нэмэх нь тус үйлдвэрийн онцлог нь Улаанбаатар болон хөдөө орон нутгийн үйлдвэрүүдээс тогтмол нийлүүлэлт хийдэг ба 24/7 цагийн хүргэлт үйлчилгээг барилгын салбартаа анх удаа нэвтрүүлэн бизнесийн үйл ажиллагааны хүндрэлийг багасгах боломжийг харилцагч байгууллагууддаа олгож байна.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/228877

Бидэнтэй нэгдэх

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.