
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер
“Монцемент Билдинг Материалс” ХХК нь Улаанбаатар болон Дорноговь аймгийн Өргөн сум дахь үйлдвэрийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.
Гүйцэтгэх ажлын хүрээ
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох;
Ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх хортой болон аюултай хүчин зүйлсийг илрүүлэх;
Шаардлагатай хэмжилт, лабораторийн шинжилгээ хийх;
Хөдөлмөрийн нөхцөлийг ангилан дүгнэж, үнэлгээний тайлан боловсруулах;
Эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал боловсруулах.
Оролцогчид тавигдах шаардлага
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхий, MNS ISO/IEC 17020 стандартын дагуу итгэмжлэгдсэн байгууллага байх;
Хэмжилт, лабораторийн шинжилгээг холбогдох итгэмжлэлийн хүрээнд, MNS ISO/IEC 17025 стандартын шаардлага хангасан лабораторийн үр дүнд үндэслэн гүйцэтгэх;
Үнэлгээний тайланг мэргэжлийн чадамжаа баталгаажуулсан мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч хянаж, баталгаажуулсан байх;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам, MNS 5080:2023, MNS 4990:2023 болон холбогдох хүчин төгөлдөр стандарт, нормативын баримт бичгийг мөрдөх;
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримттай байх.
Бүрдүүлэх материал
Техникийн санал;
Ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх хугацаа;
Үнийн санал, үнийн задаргаа;
Холбогдох зөвшөөрөл, итгэмжлэлийн баримт бичиг;
Мэргэжилтнүүдийн мэргэшил, чадамжийг нотлох баримт бичиг;
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Д. Мөнхбат — Худалдан авалтын ажилтан
Утас: 99066824
И-мэйл: Munkhbat.ubgs@moncement.mn
Тендерийн ажлын даалгавар болон материал ирүүлэхтэй холбоотой мэдээллийг дээрх ажилтантай холбогдон авна уу.