Бүтээгдэхүүн

Бүх төрлийн хэрэглээний цементүүд OPC 42.5, CPC 32.5, PC 42.5, PC 52.5

ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ

OPC 42.5

01

Бүх төрлийн барилга угсралт болон замын ажил, мөн дотоод засал чимэглэлийн ажлуудад өргөнөөр хэрэглэгддэг. Бат бэхийн ангилал нь 42.5 MПа (400 кг/см2)

CPC 32.5

03

Эрдэс идэвхт нэмэлт болон сайн чанарын гөлтгөнөтэй холин тээрэмдэх замаар гарган авсан цемент юм. Тус цемент нь бат бэхийн ангийн цемент бөгөөд ахуйн хаусны суурь, бетон хийц, шавардлага болон өрлөгт ашиглах бүрэн боломжтой.

PC 42.5

04

Барилгын өргөн хэрэглээний зориулалттай бетон, төмөр бетон хийц, угсармал хийц, гүүр далангийн барилга, цутгамал бүтээц, зам барилгад өргөн ашиглагдана. Мөн барилгын төрөл бүрийн зуурмаг бэлтгэх, барилгын засвар, шавардлагын ажилд ашиглана. Бат бэхийн ангилал нь 42.5 МПа (400 кг/см2)

PC 52.5

02

Өндөр бат бэх бүхий угсармал хийц, урьдчилан хүчитгэсэн бүтээц, төмөр замын бетон дэр, харьцангуй өндөр ачаалалд ажиллах төмөр бетон цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон, зам гүүр зэрэгт хэрэглэгдэнэ. Энэхүү цементийн бат бэх нь 52.5 МПа (600 кг/см2)

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ

Хаягдал хийг дахин боловсруулах цахилгаан эрчим хүч болгох систем монголд анх удаа

10%

Эрдэст нэмэлт

R008%<3

Нунтаглалт

S см2/гр >3200

Хувийн гадаргуу

Байхгүй

Эзэлхүүний өөрчлөлт

47,5 МПа

28 хоногийн дараах бат бэх

7,8 МПа

28 хоногийн дараах гулзайлтын бат бэх

5 дахин бага

Усны хэрэглээ нойтон аргын технологиос

30%-р бага

Эрчим хүчний зарцуулалт нойтон аргаас

30 мг/ Нм-аас бага

Тоос ялгаруулалт, NO,SO-н хэмжээ

2 дахин бага

Түлш зарцуулалт нойтон аргаас

ҮЙЛДВЭРИЙН ДАВУУ ТАЛУУД

"Монцемент Билдинг Материалс” ХХК нь Барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Дорноговь аймгийн Өргөн суманд 2015 онд Дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт арга, техник, технологиудыг нэвтрүүлэн хуурай аргын цогц үйлдвэр барьж байгуулан ажиллаж байна.