Монцемент Өргөн үйлдвэрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер /Хугацаа сунгагдлаа/

Монцемент Өргөн үйлдвэрийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер /Хугацаа сунгагдлаа/

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

“Монцемент Билдинг Материалс” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сум дахь Монцемент үйлдвэрт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

Оролцогчид тавигдах шаардлага:

1. Байгууллагад тавигдах шаардлага

Харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, холбогдох эрх бүхий байгууллагын бүртгэл, зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;

Ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримттай байх;

Үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах орон тоо, ээлжийн зохион байгуулалт, орлон ажиллах нөөц ажилтантай байх.

2. Харуул хамгаалалтын ажилтанд тавигдах шаардлага

Эрүүл мэнд, бие бялдар, мэргэжлийн бэлтгэл болон харилцааны шаардлага хангасан байх;

Ажлын байрны зааварчилгаа авсан байх;

Тэсэлгээний материалын агуулахын постод ажиллах ажилтан нь тухайн объектод ажиллах эрх, шаардлагатай сургалт, тоног хэрэгслийн бэлтгэлийг хангасан байх;

Шатахуун түгээх станцын постод тамхи татдаггүй ажилтан ажиллуулах.

3. Аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага

Үйлдвэрийн харуул хамгаалалтын журам болон объект тус бүрийн тусгай дэглэмийг мөрдөх;

Шатахуун түгээх станц болон бусад объектод галын аюулгүй байдлын шаардлагыг мөрдөн ажиллах;

Шаардлагатай үед захиалагчийн ХАБЭАБО нэгжтэй хамтран ажиллах;

Илэрсэн зөрчил, сэжигтэй нөхцөл байдал, аюулыг холбогдох удирдлага болон захиалагчид шуурхай мэдээлэх.

4. Хувцас, тоног хэрэгслийн шаардлага

Ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай дараах хувцас, хэрэгслийг өөрийн зардлаар хангана:

Харуулын дүрэмт хувцас;

Холбооны хэрэгсэл;

Гэрэлтүүлгийн хэрэгсэл;

Бүртгэл, тэмдэглэл хөтлөх хэрэгсэл;

Үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай бусад хэрэгсэл.

5. Үйлчилгээний хамрах хүрээ

Үйлдвэр, уурхай, техникийн талбайд хүн болон тээврийн хэрэгслийн нэвтрэлтийг шалгах, бүртгэх;

Түүхий эд, цемент, бараа материалын ачилт, буулгалт болон орж, гарах хөдөлгөөнийг хянах;

Тэсэлгээний материалын агуулах, шатахуун түгээх станцын хамгаалалт, хяналтыг гүйцэтгэх;

Ажилчдын орон сууц, кемп, спорт заал, барилгын талбайд зөвшөөрөлгүй нэвтрэлтээс сэргийлэх;

Хариуцсан талбайд тогтмол эргүүл, үзлэг хийж, барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих.

Гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь 11 постод ростерын зохион байгуулалтаар 2 харуулын ахлах, 22 хамгаалагчтайгаар хамгаалалт, хяналтын үйл ажиллагаа гүйцэтгэнэ. Ажилтны тоо болон ростерыг захиалагчтай тохиролцон гэрээний хавсралтаар батална.

6. Ирүүлэх баримт бичиг

Үнийн санал;

Харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл;

Ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт;

Тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт заасан бусад материал.

Тендерийн материал, үнийн санал ирүүлэх:

Холбогдох мэдээллийг доорх ажилтантай холбогдож авах:

Д. Мөнхбат, Худалдан авалтын ажилтан
Утас: 99066824
И-мэйл: Munkhbat.ubgs@moncement.mn

Тендерийн материал, үнийн санал өгөх сүүлийн хугацаа:

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагаас өмнө.