ВАГОНЫ СЭЛБЭГ, ХЭРЭГСЭЛ, ЭД АНГИ НИЙЛҮҮЛЭХ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР

ВАГОНЫ СЭЛБЭГ, ХЭРЭГСЭЛ, ЭД АНГИ НИЙЛҮҮЛЭХ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР

Уншсан既読Read 252
ТүгээхShare共有する공유하기

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2025 оны 07 сарын 24-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Вагоны сэлбэг, эд ангиуд
Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/20250724-004

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн өөрийн эзэмшлийн вагонуудын депо засварт шаардлагатай сэлбэг, эд ангиудыг нийлүүлэх сонгон шалгаруулалтанд уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.  

1.Худалдан авах сэлбэг, эд ангиудын талаарх мэдээлэл

Сэлбэг эд ангиудын талаарх мэдээллийг эндээс татаж авна уу. (Энэхүү excel форматын дагуу хагас болон хоппер вагонуудыг сэлбэгийн үнийг тус тусад нь ирүүлэх)

2. Оролцогчид тавигдах шаардалага

Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна.

Үүнд:

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх

-Тус чиглэлээр үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх

- НӨАТ төлөгч байх

- Нийлүүлэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх

- Үйлдвэрлэгч улсын чанарын гэрчилгээтэй байх

- Гарал үүслийн гэрчилгээтэй байх 

3. Барааг нийлүүлэх нөхцөл:

Барааг  Сэлэнгэ аймгийн Зүүнхараа вагон засварын депод болон Захиалагчийн заасан газарт хүргүүлэн хүлээн авна. 

4. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага:

Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд вагоны сэлбэг, хэрэгсэл, эд анги нийлүүлсэн ижил төстэй гэрээний мэдээллийг бэлтгэн ирүүлэх. Уг хугацаанд вагоны сэлбэг, хэрэгсэл, эд анги нийлүүлсэн үйлчилгээг хамгийн багадаа 1-с доошгүй удаа гүйцэтгэсэн байх. 

5. Үнийн санал ирүүлэх хаяг

MPM цогцолбор, Автозамчид гудамж, СБД-1,

Монцемент ХХК, 1 давхарын ресепшн,( Худалдан Авах Ажиллагааны Газарт гэж хаяглан дугтуйнд хийж битүүмжлэлтэй ирүүлэх)

6. Бусад мэдээлэллийг доорх албан тушаалтантай холбогдож авах

К.Еламан, Худалдан авалтын хэлтсийн менежер 

Утас: 88111977

Имэйл: elaman@moncement.mn

7. Үнийн санал өгөх сүүлийн хугацаа:

2025 оны 07 сарын 31-ны 12:00 цагаас өмнө