Үйлчилгээний нөхцөл

Дэлгэрэнгүй мэдээлэл

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ 

1. “Монцемент билдинг материалс” ХХК - ийн албан ёсны борлуулалтын апп болох “Moncement” нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.  
2. Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд Албан ёсны гэрээт борлуулагчаас  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
3.Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

  • “Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн  ухаалаг утсанд зориулсан Moncement аппликейшнийг (цаашид “Moncement” гэх);
  • “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Moncement”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
  • “Албан ёсны гэрээт борлуулагч” гэж  Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг;
  • “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 

4. Хэрэглэгч нь “Moncement”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно. 
5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Moncement”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 
6. “Moncement” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
7. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх ёстой.
8.Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Moncement building materials ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.


2. ХЭРЭГЛЭГЧ БОЛОН БҮРТГҮҮЛЭХ

1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Moncement”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Moncement-с Хэрэглэгчийн  гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2. “Moncement” -д цахим шуудангийн хаягаар бүртгүүлнэ.
3. “Moncement”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
4. Хэрэглэгч нь “Moncement”-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
5. Хэрэглэгч “Moncement”-н талаар санал гомдол, шинэ санаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд  үндсэн цэс хэсгээс “Санал хүсэлт илгээх” формыг бөглөн илгээх боломжтой.
6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
7. “Moncement”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Монцемент билдинг материалс” ХХК хариуцна.


3. ЗАХИАЛГА ХИЙХ, БАТАЛГААЖИХ, ЦУЦЛАХ ХУГАЦАА

Захиалга хийх хугацаа:

  • Хэрэглэгч “Moncement” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

  • Хэрэглэгч нь захиалга үүсгэснээс хойш борлуулалтын ажилтан хянан шалгасны дараа зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “Moncement”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Албан ёсны борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
  • Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
  • Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “Монцемент билдинг материалс” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:

  • “Moncement” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
  • Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “Moncement”-ooc мэдэгдэл илгээнэ.
  • Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 2-3 хоногт, хөдөө, орон нутагт 3-5 хоногийн дотор хүргэнэ.
  • Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

Онцгой бараа:

  • Бүтээгдэхүүний төрлөөс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

НӨАТ-ын цахим баримт илгээх тухай

  • Захиалгын и-баримт нь захиалга хүргэгдсэнээс хойш ажлын 3-5 хоногийн дотор Хэрэглэгчийн бүртгэлтэй “Монцемент апп”-д илгээгдэнэ.
  • Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-ын цахим баримтад хамааралтай болно.

4. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Moncement” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Захиалгын түүх” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
4. “Moncemnet” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга баталгаажна.
5. “Moncemnet” нь Хэрэглэгчид захиалга үүсгэснээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд хүргэлтэд гарахаас өмнө захиалгыг цуцлах боломжтой. 
6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй.
7. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус бүтээгдэхүүний талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Moncement” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.


5. “МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК - Н ОЮУНЫ ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ

1. “Монцемент билдинг материалс” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


6. ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

1. Хэрэглэгч “Moncement”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу “Moncement” апп-тай холбогдон гаргах бөгөөд “Монцемент билдинг материалс” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “Moncement” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.


7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.


8. ГЭНЭТИЙН БОЛОН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:

  • Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
  • Байгалийн бүх төрлийн гамшиг  /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/ 
  • Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
  • Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
  • Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно

4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.


9. БУСАД

1. Монцемент билдинг материалс ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Монцемент апп-р дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэл илгээх ба Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.