Монполимет групп, Монцемент билдинг материалс ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хариуцлагыг ухамсарлан Мөнх тогтвортой хөгжил сангаараа дамжуулан энэ удаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн доторх тасгууд болон гадна талын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дотор тасгуудад хүүхдийн хэрэглээнд зориулсан аюулгүй, тэдний тав тухыг хангахуйц тавилга, тохижилтын ажил хийсэн. Мөн гадна талын орц, гарцыг тэргэнцэр болон машинаар орж, гарах боломжтой болгон өөрчилж, үйлчлүүлэгчдэд ая тухыг бүрдүүлэх үүднээс гадаа нь саравч барьж, хаягийг нь шинэчлэн заслаа.
Яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 300-500 хүүхэд үйлчлүүлж, ачаалал ихтэй байдаг бөгөөд хамгийн их дараалал үүсдэг болох Хүлээн авах эрэмбэлэх хүлээлгийн хэсэг, Яаралтай тусламжийн А ба Б өрөөнүүд, Нярайн хүлээлгийн хэсгүүдэд нэн шаардлагатай тавилгуудыг суурилуулснаар үйлчилгээний чанарт эерэгээр нөлөөлж буй юм.
Хэдийгээр элдэв дарамт, шахалтууд тасралтгүй үргэлжилж, хамт олны маань үйл ажиллагааг зогсоосон амаргүй өдрүүдтэй тулгарч байгаа ч манай хамт олон нийгэмдээ тустай эхлүүлсэн ажлаа хийж дуусган хүлээлгэж өглөө.