Монцемент Билдинг Материалс ХХК нь байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажилладаг. Бид дэлхийн цемент үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан болон дижитал шилжилтийг шуурхай нэвтрүүлэн, салбартаа жишиг тогтоон хөгжсөөр байна.
Бидний хамт олон Монгол хүн эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тогтвортой хөгжлийн зарчмуудыг хэрэгжүүлэн, хүнд үйлдвэрлэлийн салбарт манлайлан ажиллаж байна.
Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл
Бизнесийн ёс зүйтэй, ил тод, нээлттэй засаглал, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх
Эрүүл, аюулгүй, хүртээмжтэй, хүн төвтэй, тав тухтай ажиллах орчин, нийгэмд хариуцлагатай байж хувь нэмрээ оруулах