
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Монцемент Билдинг Материалс” ХХК нь салбарын хөгжил, бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмрээ үнэлүүлж, “Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа.
Энэ амжилтын ард үндэсний үйлдвэрлэлийн хөгжил, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэл, найдвартай үйл ажиллагааны төлөө өдөр бүр ажиллаж буй Монполимет группын нийт хамт олны хөдөлмөр, хичээл зүтгэл бий.
Бид цаашид ч Монголынхоо барилгын салбарын хөгжил, шинэ үеийн бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж, бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээсээр байх болно.
Барилгын салбарын нийт хамт олондоо түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

