UNICEF Mongolia болон Монцементийн хамтран хэрэгжүүлдэг “Зуны сургууль, цэцэрлэгийн хөтөлбөр” хоёр дахь жилдээ Дорноговь аймгийн Өргөн суманд үргэлжилж байна.

UNICEF Mongolia болон Монцементийн хамтран хэрэгжүүлдэг “Зуны сургууль, цэцэрлэгийн хөтөлбөр” хоёр дахь жилдээ Дорноговь аймгийн Өргөн суманд үргэлжилж байна.

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

UNICEF Mongolia-тай хамтран бид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Өргөн суманд “Summer school”хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ жил олон улсын багш нараар удирдуулсан англи хэл, математикийн сургалтад 1–9 дүгээр ангийн 100 сурагч, зуны цэцэрлэгт цэцэрлэгийн насны 50 хүүхэд идэвхтэй хамрагдаж байна. Өнгөрсөн жил нийт 72 хүүхэд хамрагдаж байсан бол энэ жил хөтөлбөрийн хамрах хүрээ тэлж, 150 хүүхэд зуны амралтаа шинэ мэдлэг, чадвар эзэмшин үр бүтээлтэй өнгөрүүлж байна.

Энэхүү айлчлалын үеэр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел хүүхдүүдийн сургалтын үйл явц, суралцах орчинтой танилцахаас гадна, Монцементийн Өргөн үйлдвэрээр зочиллоо.

Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмшиж, аюулгүй, эерэг орчинд сурч хөгжих боломжтой байх учиртай.

Бат бэх хөгжлийн суурийг хамтдаа бүтээцгээе.