ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2026 оны 02 сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Харуул хамгаалалтын гэрээт сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/2026-004
Монцемент Билдинг Материалс ХХК-н СХД-н 20-р хороо, Товчооны-24, хуучнаар 22-н товчооны урд байрлалтай Монцемент УБ үйлдвэрийн талбайд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага.
Оролцогчид тавигдах шаардлага:
1. Хууль эрх зүйн байдал
- Монгол Улсын Харуул хамгаалалтын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
- Улсын бүртгэлд бүртгэлтэй, татварын өр төлбөргүй
- Шүүхээр татан буугдаагүй, үйл ажиллагаа нь зогсоогүй байх
- Өмнө нь гэрээ ноцтой зөрчиж цуцлагдаагүй байх
2. Байгууллагад тавигдах шаардлага
- Харуул хамгаалалтын чиглэлээр тодорхой хугацааны туршлагатай (2–3 жилээс дээш)
- Хүний нөөцийн тогтвортой байдал сайн, ажилтны шилжилт багатай
- 24/7 тасралтгүй үйлчилгээ үзүүлэх чадавхтай
- Дотоод удирдлага, хяналтын тогтолцоотой
- Шуурхай эргүүлийн тусгай хэсэгтэй
3. Харуул хамгаалалтын ажилтанд тавигдах шаардлага
- 21-45 насны хооронд,
- Ял шийтгэлгүй (ял шийтгэлийн лавлагаатай)
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, ажил үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай
- Харуул хамгаалалтын сургалт, үнэмлэхтэй
- Архидан согтуурах, мансуурах зөрчилгүй
- Харилцааны соёлтой, бичиг баримт хөтлөх чадвартай
4. ХАБЭА-д тавигдах шаардлага
- ХАБЭА-н анхан болон давтан сургалт тогтмол зохион байгуулдаг
- Онцгой нөхцөл байдал (гал түймэр, осол, халдлага)-ын үеийн журам, төлөвлөгөөтэй
- Ажилтнуудаа улирал тутам үнэлж, сургаж чаддаг
- Холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх чадамжтай
5. Техник, тоног төхөөрөмжийн шаарлага
- Холбооны хэрэгсэл (раци, утас гэх мэт)
- Харуулын хувцас, таних тэмдэг, үнэмлэх
- Эргүүл, хяналтын бүртгэлийн систем (цаасан эсвэл цахим)
- Камер, дохиоллын системтэй хамтран ажиллах чадвар
- Тайлан мэдээ илгээх суурин эсвэл зөөврийн компьютер
6. Баримт бичиг
- Албан санал (үнийн санал)
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- Компанийн танилцуулга
- Хүний нөөцийн мэдээлэл
- Сүүлийн 1–2 жилийн ижил төстэй гэрээний туршлагын лавлагаа
- ХАБЭА-н бодлого, бусад дүрэм журам, заавар зааварчилгаа
- Ажилтны сургалтын баримт бичиг
Гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь үндсэн хоёр харуулын постод тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 ээлжийн зохион байгуулалтаар нийт 9 хамгаалагчийг ажиллуулна.
Үнийн санал ирүүлэх хаяг:
MPM цогцолбор, Автозамчид гудамж, СБД-1,
Монцемент ХХК, 1 давхрын ресепшн,( Худалдан Авах Ажиллагааны Газарт гэж хаяглан дугтуйнд хийж битүүмжлэлтэй ирүүлэх)
Холбогдох мэдээлэллийг доорхи албан тушаалтантай холбогдож авах:
Б. Чинзориг, Худалдан авалтын хэлтсийн менежер
Утас: 99993619
Имэйл: b.chinzorig@moncement.mn
Тендерийн материал, үнийн санал өгөх сүүлийн хугацаа:
2026 оны 02 сарын 10-ны 18:00 цагаас өмнө