
Монполимет Группийн Монцемент Билдинг Материалс ХХК Asia Corporate Excellence & Sustainability Awards (ACES)-ын “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртлээ.
Монполимет Групп нь үйл ажиллагаа явуулсан 33 жилийн хугацаанд олон сорилтыг туулсаар ирсэн ч тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлд тэр дундаа Монголдоо байгаль орчинд ээлтэй технологийг хүнд аж үйлдвэржилтийн салбарт нэвтрүүлсэн анхдагч нь байж, хичээнгүйлэн ажиллаж, өнөөдрийг хүртэл тавьсан зорилт, зорилтуудаа биелүүлсээр өнөөдрийг хүрсэн билээ.
ACES Awards нь 2014 оноос эхлэн Ази тивийн тогтвортой өсөлт, инноваци, удирдлагын шилдэг туршлагыг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж жил бүр өрсөлдөөн нь ширүүсэж буй нэр хүндтэй олон улсын шагнал юм. Энэ жилийн шагнал гардуулах ёслол 11-р сарын 28-нд Индонезийн Бали аралд болж, бүс нутгийн 800 гаруй удирдагч, компаниуд өрсөлдсөнөөс Монцемент салбартаа тэргүүлэн тодорлоо.
Нийт харилцан яриа