Гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээ угсралтын ажил гүйцэтгэх гэрээт сонгон шалгаруулах нээлттэй тендер

Гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээ угсралтын ажил гүйцэтгэх гэрээт сонгон шалгаруулах нээлттэй тендер

Уншсан既読Read 83
ТүгээхShare共有する공유하기

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2025 оны 09 сарын 12-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Гадна дулаан, цэвэр усны шугам хоолойн угсралт
Тендер шалгаруулалтын дугаар: MБМ/20250912-005

Монцемент Билдинг Материалс ХХК-н эзэмшлийн Улаанбаатар хотын СХДүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, хуучнаар 22-н товчоонд байрлалтай Монцемент Улаанбаатар үйлдвэрийн талбайд дулааны болон цэвэр усны шугам хоолой угсрах ажлыг техникийн акт болон Захиалагчийн ажлын даалгавар, зургийн дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгөх.

-Ажлын даалгавар

-Ажлын зураг

-Техникийн актуудыг Захиалагчтай холбогдож авах

 

1. Оролцогчид тавигдах шаардалага

Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна.

Үүнд:

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх

-Тендерт зарлсан ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх

-Тус чиглэлээр үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн байх

- НӨАТ төлөгч байх

- Ажил гүйцэтгэх цаг хугацааг бодитой зөв ирүүлсэн байх

 

2. Үнийн санал ирүүлэх хаяг

MPM цогцолбор, Автозамчид гудамж, СБД-1,

Монцемент ХХК, 1 давхарын ресепшн,( Худалдан Авах Ажиллагааны Газарт гэж хаяглан дугтуйнд хийж битүүмжлэлтэй ирүүлэх)

3. Холбогдох мэдээлэллийг доорх албан тушаалтантай холбогдож авах

Б. Чинзориг, Худалдан авалтын хэлтсийн ажилтан 

Утас: 99993619

Имэйл: b.chinzorig@moncement.mn

 

4. Үнийн санал өгөх сүүлийн хугацаа:

2025 оны 09 сарын 18-ны 12:00 цагаас өмнө