Монцемент билдинг материалс ХХК НҮБ-ын Хүүхдийн Сантай боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Монцемент билдинг материалс ХХК НҮБ-ын Хүүхдийн Сантай боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Уншсан既読Read 12
ТүгээхShare共有する공유하기

НҮБ-ын Хүүхдийн Сангаас боловсролын хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаанд ХААН Банк,  Монцемент билдинг материалс ХХК-иуд хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжин ийнхүү хөрөнгө оруулалт хийхээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Монцемент компанийн хувьд Дорноговь аймгийн Өргөн сумын сургуулийн цахим ангийг шинэчлэн тохижуулах, хичээл хоцрогдлыг арилгах мөн багш нарын чадавхийг дээшлүүлэх чиглэлд зуны сургалт явуулах зэрэг ажлуудыг орон нутагтай хамтран хэрэгжүүлнэ.

Монполимет группын ТУЗ-н дарга Н. Мөнхнасан тус арга хэмжээний үеэр хэлэхдээ:

“Хувийн хэвшлийн ААН-үүд үйл ажиллагаа явуулахын сацуу улсын төсвийн голлох бүрдүүлэгчид байдаг. Хичээнгүйлэн хөдөлмөрлөсний эцэст төлдөг татвар маань эргээд нийгмийн суурь хэрэгцээ болсон боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитоор  хүртээмжтэй хүрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй асуудал байсаар байна. Өөрөөр хэлбэл төсвийн зарцуулалт хүрэх ёстой газраа хүрэхгүй байгаа нөхцөлд хувийн хэвшлийнхэн өөрсдөө манлайлан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ч оролцохоос өөр аргагүй байдалд орж байна.

Техник технологийн эрин зуунд Монгол хүүхэд залуус, тэр дундаа алслагдсан бүс нутгийн сурагчдад мэдээлэл технологийн суурь орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна.  Монполимет групп нь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран цахим сургалтын анги танхимыг шинэчлэх, мөн орон нутгийн багш сурагчдад сургалт зохион байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлж эхэлж байна.

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмших эрхтэй. Боловсролыг газар зүйн байршлаас үл хамааран тэгш хүртээмжтэй болгох нь мэдлэгтэй, чадвартай иргэдийг төлөвшүүлж, Монгол Улсын ирээдүйг цогцлооход үндэс суурь болно. Иймээс цаашид бодлого тодорхойлогчид маань багшийн хүрэлцээ, сурах орчны нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр илүү оновчтой, тууштай бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Өмнө нь Монполимет групп-н Монцемент компани НҮБ-н Хүүхдийн Сангийн бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих “таблеттай багш” санаачилгыг дэмжин хамран ажиллаж байгаа ба тус аяны үр дүн энэ 8 дугаар сард танилцуулагдах юм.