Монцемент компанийн түншүүддээ зориулсан Фукуок арлын урамшуулалт аялал эхэллээ!
Монцемент үйлдвэрийн зүгээс цементийн салбарын үнэнч түншүүд, өндөр борлуулалттай харилцагч байгууллагуудаа урамшуулах зорилгоор Фукуок арлыг зорих хос эрхийн бичгээр шагнах урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь OPC 42.5 болон CPC 32.5 маркийн ууттай цементийн борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ Монцемент брэндийн нэр хүнд, хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
Шалгуур:
2025 оны 11-р сарын 30-ний өдрийг дуустал 3,000 тонн ба түүнээс дээш худалдан авсан байх
Хамрагдах байгууллагууд:
Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд