Тэрээр хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийг дэмжих, мөн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах юм.
Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нь өмнө нь боловсрол, эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн чиглэлд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд түүний манлайлал нь хүүхдийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулах хүлээлт дагуулж байна.
Энэхүү томилгоо нь Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог өргөжүүлэхэд чухал түлхэц болох юм.