Монцемент билдинг материалс компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний сургуулийн электроникийн лабораторийг сэргээн засварлан бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Тус ангид шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамгийн олон оюутан хичээллэдэг бөгөөд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж байгаа робоконы анги юм.
Мөн профессор багш нарын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан хурал, семинар, сургалт зохион байгуулах, багш, оюутан суралцагсдыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийлгэх, үйлдвэрлэлийн процесстой танилцуулах аялал хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.