Үндэсний үйлдвэрлэгч "Монцемент Билдинг Материалс" ХХК-ийн будаг нь ханхалсан хамгийн сүүлийн үеийн ТЭМ 18ДМ загварын шинэ зүтгүүр Улаанбаатар өртөөнд хүрэлцэн ирлээ.
Ингэснээр МУ-ын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд хамгийн сүүлийн үеийн сэлгээний зүтгүүрийг шинээр нэвтрүүлж буй юм. Үйлдвэрийн ложистик тээвэрт ажлын байр нэмэгдэхээс гадна хэрэглэгч, харилцагч нарт эцсийн бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээ улам шуурхай болж байна.