“МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК-ИЙН ЛАБОРАТОРИ ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

“Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 4 төрлийн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн цемент хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

Мэдээлэл хуваалцахShare the post

Aa- Aa Aa+

“Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 4 төрлийн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн цемент хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарын хяналтыг хийхээр сорилт шинжилгээний лабораторийг 2015 онд байгуулж цемент, чулуунцар, үйлдвэрийн түүхий эд болон үйлдвэрлэлийн үеийн процесст нарийн хяналт тавьж байгаа бөгөөд цаашид ч бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэхээр судалгаа хийж байна. Тус лаборатори нь орчин үеийн Европ стандартын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан лаборатори бөгөөд 2018 онд Стандарт Хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн газраар MNS ISO/IEC 17025:2007  “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу итгэмжлэгдэж үйл ажиллагаа явуулж байв.

2019 оноос “Лабораторийн мэдээллийн нэгдсэн систем (LIMS)”-ийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн бөгөөд тус системийг нэвтрүүлсэнээр шинжилгээний явцыг үе шат бүрт хянах, үйлдвэрийн хольц найрлага тохируулгыг богино хугацаанд тохируулах, үр дүнг түргэн шуурхай мэдээлэх, хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдүүлж лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, үзүүлэлт, шинжээчдийг ур чадварыг улам бүр сайжруулан MNS стандартаас гадна олон улсын EN, GB, ГОСТ стандартын дагуу сорилт шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг болсон байна.

2021 онд Монцемент Өргөн үйлдвэрийн лаборатори 2 дахь удаагаа, Улаанбаатар боловсруулах үйлдвэрийн лаборатори анх удаа шинэчлэгдсэн MNS ISO/IEC 7025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу итгэмжлэлийн үнэлгээ хийлгэлээ. Үнэлгээний явцад лабораториуд нь үндэсний MNS стандартаас гадна MNS EN, MNS GB, ГОСТ  стандартын дагуу сорилт шинжилгээний ажил гүйцэтгэх ур чадвартайг баталгаажуулан Үндэсний итгэмжлэлийн газраас Өргөн үйлдвэрийн лабораторийг 4 жил, Улаанбаатар үйлдвэрийн лабораторийг 2 жилийн хугацаатай итгэмжилж,  гэрчилгээ олголоо.

Энэ нь Монцемент Билдинг Материалс ХХК-г чанарын хяналтыг итгэмжлэгдсэн лабораториор, олон улсын түвшинд хянаж, сайн чанарын баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэгчид хүргэдэг №1 чанартай цементийн үйлдвэр болохыг батлан харуулж байна.

Бат Бэх Хөгжлийн Суурь-Монцемент үйлдвэр

Бидэнтэй нэгдэхJoin Us

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.Register your email address to receive regular updates on our products and services.