“Монцемент билдинг материалс” компани эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхэллээ

МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Цэрэнханд “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлыг цементийн үйлдвэрлэлд ашиглах боломж” илтгэлээрээ тэргүүн байрын шагналыг хүртэв.

Мэдээлэл хуваалцахShare the post

Aa- Aa Aa+

МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Цэрэнханд “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлыг цементийн үйлдвэрлэлд ашиглах боломж” илтгэлээрээ тэргүүн байрын шагналыг хүртэв.

“Монцемент билдинг материалс” ХХК, Шинжлэх ухаан техникийн сантай (ШУТС) хамтран “Аж үйлдвэрийн инновац” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 4-нд зохион байгуулав.

Төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох зорилгоор анх удаа зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлыг цаашид жил бүр тогтмол зохион байгуулна. Энэ жилийн хуралд арван илтгэл хэлэлцүүлэхэд МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Цэрэнханд “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлыг цементийн үйлдвэрлэлд ашиглах боломж” илтгэлээрээ тэргүүн байрын шагналыг хүртэв.

“Барилгын материалын шинж чанарт эрдсийн нөлөөлөл” илтгэлээрээ ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Оюунцэцэг II байрт оров.

Хоёрдугаар байрыг “Барилгын материалын шинж чанарт эрдсийн нөлөөлөл” сэдвээр, ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Оюунцэцэг, “Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-ийн захирал М.Батбаяр “Монголын хөрс хамгаалал” илтгэлээрээ гуравдугаар байрт тус тус шалгарав.

• Шинэ санаа, асуудал дэвшүүлсэн эсэх,

• Шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой эсэх,

• Үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий эсэх,

• Эдийн засгийн өгөөжтэй юу гэсэн үзүүлэлтээр шилдэг илтгэлийг шалгаруулжээ.

Мөн ШУА-ийн Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн хөрс судлаач Ц.Болормаа “Хөрсний чийг хамгаалах хучаас” илтгэлээрээ тусгай байр хүртэв.

ШУА-ийн Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн хөрс судлаач Ц.Болормаа “Хөрсний чийг хамгаалах хучаас” илтгэлээрээ тусгай байр хүртэв.

Шилдэг илтгэгчдэд үндэсний үйлдвэрлэгч “Монцемент билдинг материалс” ХХК-ийн захирал н.Энхтуяа, тус компанийн Стратеги, төлөвлөлт эрхэлсэн захирал О.Болормаа, ШУТС-ийн захирал, доктор Д.Энхжаргал нар шагналыг нь гардууллаа.

“Монцемент билдинг материалс” ХХК, ШУТС-тай сарын өмнө санамж бичиг байгуулжээ. Шинжлэх ухаан, технологийн салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, харилцан туршлага солилцох, технологи дамжуулах, инновац, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх зорилго агуулсан байна. Тодруулбал, эрдэмтдийн судалгааг бизнесийн салбарт нэвтрүүлэх, бүтээлийнх нь үр шимийг хүртэх, эрдэмтдийн оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьжээ.

Энэ талаар “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт эрхэлсэн захирал О.Болормаатай ярилцсан юм.

МОНГОЛ УЛС АЖ АХУЙН ХЭЛБЭРТЭЙ, МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦТЭЙ БОЛЧИХЛОО

-Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уриа болгоод орхилгүй, бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байна. Би бизнесийн салбарт ажилладаг. Мөн Технологийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн. Химич мэргэжилтэй, доктор хүн. Өмнө нь төрийн байгууллагад олон жил ажилласан тул төр, хувийн хэвшлийн давуу болон сул талуудыг мэднэ.

Цементийн бусад үйлдвэрүүдээс манайх эрдэмтэдтэй хамтран ажиллаж, технологи дамжуулалтыг дотоодод болон гадаадад хийхийг зорьж буйгаараа ялгаатай. Энэ зорилгын хүрээнд өнөөдөр эрдэм шинжилгээний хурал боллоо. Ирэх онд зөвхөн Монцементийн бүтээгдэхүүнд хийсэн туршилтаа эрдэмтэд танилцуулна. Ингэснээр бидний бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд анхаарснаар бид дотоодод үйлдвэрлэдэг цементийн нэр төрлөө олшруулах боломжтой.

Эрдэм шинжилгээний хурлын дараа шүүгчид онол судалдаг эрдэмтэд практикаас хэт тасарсан байгааг хэллээ. Энэ нь үйлдвэрлэгч, эрдэмтэд хамтран ажиллах шаардлага байгааг баталж байна.

ТӨР ЭРДЭМТДЭЭ ҮНЭЛЭХГҮЙ БАЙНА, ГАДНЫНХНЫГ ШҮТЧИХСЭН

-Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран ажиллах шаардлага юунаас үүдэлтэй вэ?

-Шинжлэх ухаан технологийн сан БСШУСЯ-ны харьяа, төрийн байгууллага. Энэ сан ШУА-ийн олон эрдэмтний судалгаа, шинжилгээг санхүүжүүлдэг. Гэвч тэдгээр бүтээлүүд цаасан дээр л үлдчихдэг учир төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нь бага, архивын материал болж үлддэг сул талтай. Иймд бизнесийнхэн эдгээр ажилд оролцон, судалгааны үр дүнг бизнестээ нэвтрүүлэх нь чухал. Ингэснээр тухайн үйлдвэрлэгчид ашигтайн сацуу бүтээлийн эзэн тодорхой хувь эзэмших, бүтээл нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой.

Монгол эрдэмтэд өндөр боловсролтой ч хийж буй зарим бүтээл нь бодит биш байна.

Өндөр хөгжилтэй орнууд ДНБ-ийнхээ 20-30 хувийг шинжлэх ухаанд зарцуулж байна. Иймд тэд тасралтгүй хөгжсөөр. Гэтэл бид энэ салбарт угаасаа маш бага мөнгө зарцуулдаг, дээрээс нь өнөө бүтээлүүдээ ашиглахгүй, нээж үзэхгүй байна. Ганзагын наймаа эрхэлсэн эсвэл нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн худалддаг, аж ахуйн хэлбэртэй макро эдийн засгийн бүтэцтэй болчихлоо.

Иймд одооноос аж үйлдвэрийн салбараа эрдэмтдийн судалгаа, шинжилгээтэй уях хэрэгтэй. Монгол эрдэмтэд өндөр боловсролтой ч хийж буй зарим бүтээл нь бодит биш байна.

ШУА 22 хүрээлэнтэй. Эдгээрээс манай салбартай холбоотой, арваад хүрээлэнгийн эрдэмтэд өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Бусад хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийг ч бизнес эрхлэгчид ашиглаасай гэж би хүсдэг.

Жишээ нь төв цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэрийн талаар их удаан ярилаа. АСЕМ болохын өмнө гэнэт санаж, уралдаан зарлахад үнэрийг үгүй хийх бодисыг Химийн хүрээлэнгийнхэн нээсэн. Тэр бодисыг төр их хэмжээгээр худалдан авч, богино хугацаанд үр дүнд хүрсэн шүү дээ.

Энэ мэтээр хамтраад ажиллавал олон эерэг үр дүнд хүрнэ. Төр эрдэмтдээ үнэлэхгүй байна, гаднынхныг шүтчихсэн. Мөн эрдэмтэд дандаа цаас үйлдвэрлээд сурчихсан, амьдралд нэвтрүүлэх аж үйлдвэр нь хөгжөөгүй тул бүтээлээ турших ч боломжгүй. Лабораторийн хийсвэр орчинд ажилласаар, миний бүтээл дессертаци л болбол яамай гээд, амбийц багатай байна. Чадалтай эрдэмтэд нь гадаадад суурьшчихдаг.

-Та бүхэн Шинжлэх ухаан, технологийн сантай байгуулсан хамтын ажиллагаанаас хэтдээ ямар үр дүн хүлээж байна вэ?

-Сая ярьсан ажлуудыг хэрэгжүүлэх буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн жишиг загварыг бий болгох. Ийм боломж бий шүү гэдгийг бодитоор харуулахыг зорьж байна. Мөн би шинжлэх ухааны дагнасан, дээд сургууль байгуулахыг хүсдэг. Жишээ нь барилгын материал үйлдвэрлэлийн дээд сургуулийг аж үйлдвэрийн хажууд байгуулах хэрэгтэй.

Тэд ийм барилгын материалыг ингэж үйлдвэрлэх боломжтой гээд судална. Бизнесийн сургууль нь зах зээлд барилгын материалын эрэлт хэрэгцээ ийм байна шүү гээд судалгааг нь гаргах юм. Бид тэдний боловсруулсан стратеги, төлөвлөлт, бодлогын дагуу үйлдвэрлэх ёстой юм. Нэг компани дангаараа энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй.

Монполимет групп Монголд нөхөн сэргээлтээр нэгдүгээрт байдаг. Энэ ажлыг гүйцэтгэдэг манай баг хэвээрээ боловч Дорноговь аймгийн Өргөн сум говийн бүс учраас хөрс нь ихээхэн онцлогтой.

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙДЭГ

-Хамтын ажиллагааны хүрээнд Монцемент үйлдвэрийн дэргэд эрдэмтэд 500 модтой төгөл байгуулах юм байна.

-Монголын говийг ногоон хэрэм болгохын тулд хөрсний судалгаанаас эхлэх ёстой. “Монцемент билдинг материалс” ХХК үйлдвэрийнхээ орчны бүх талбайг шинжлүүлэхээр олон улсын хөрс судлаачдыг урьсан. Говийн хөрсөнд ямар ургамал, мод таривал тохиромжтойг судалсны дараа нөхөн сэргээлт хийх аж. Эрдэмтэд, аж үйлдвэрийнхэн хамтарч хэрхэн ногоон төгөл босгодгийг харуулахыг зорьж байна.

Энэ төгөлдөө орчин үеийн өндөр технологи болох супер ус шингээгч полимерийг Технологи дамжуулах төвтэй хамтран туршина. Шинжлэх ухаанд нийтлэг жор байдаггүй. Бүс нутаг бүрийн цаг агаар өөр. Иймд моднуудаа бүлэглэн, супер шингээгчтэй болон шингээгчгүй гэж ангилан тарина. Ухсан нүхнийхээ дор шингээгч байрлуулахдаа ч өөр өөр хэмжээтэй тарина. Тэгээд ажиглаж эхэлнэ. 10 хоног, 20 хоног, нэг сар, гурван сарын дараа яаж ургав гэдгийг тэмдэглээд явна.

Жилийн дараа гэхэд бид Өргөн сумын хөрсөнд супер шингээгчийг ямар хэмжээтэй суулгах, аль ургамалд илүү тохирох вэ гэдгийг олж мэдсэн байна.

Үүний үр дүнд усаа хэмнэн, мод ургамлыг хурдан ургуулах боломжтой. Эрдэмтэд туршилт хийе гэхээр газар нь олддоггүй тул бид урьж, туршилт хийх боломжоор хангаж, харилцан бие биеэ дэмжиж байна. Уг нь Ботаникийн хүрээлэн маш том талбайтай байсан. Гэвч хурдан газар чөлөөлөх шаардлага тавьсан юм билээ. Ботаникийн хүрээлэнгийнхэн зарим мод ургамлаа шилжүүлсэн ч ихэнх нь үхсэн. Зарим модыг нь шууд тайрсан шүү дээ.

Монголд яагаад мод ургадаггүй вэ гэж бид их ярьдаг. Урд хөршид ногоон хэрэм бүтээсэн атал манайд яагаад жил бүр тарьдаг ч ургалт нь хангалтгүй байна вэ? Учир нь шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, ойжуулалт, нөхөн сэргээлт хийдэг. Монполимет групп Монголд нөхөн сэргээлтээр нэгдүгээрт байдаг. Энэ ажлыг гүйцэтгэдэг манай баг хэвээрээ боловч Дорноговь аймгийн Өргөн сум говийн бүс учраас хөрс нь ихээхэн онцлогтой. Энэ хөрсөнд ургамлаа туршсаны дараа эрдэмтэд чухам аль ургамал илүү тохирохыг мэднэ. Лабораторид хийсэн туршилт бүр бодит байдалтай нийцдэггүй сул талтай.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/225316

Бидэнтэй нэгдэхJoin Us

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.Register your email address to receive regular updates on our products and services.