
1. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО
Монцемент борлуулалтын апп систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
1 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2 - Монцемент апп нь тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
3 - Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
4 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
5 - Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
2. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
1 - Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК байна.
2 - Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар info@moncement.mn цахим шуудангаар болон www.moncement.mn веб хаягаар санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
3 - ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ
Мэдээлэл хариуцагч “Moncement”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
4. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА
1 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:
2 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “Moncement”апп-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
3 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “Moncement”апп-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
4 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “Moncement” апп-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална
5 - Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
6 - Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
5. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ИЛ БОЛГОХ НӨХЦӨЛ
1 - Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
2 - Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 5.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
6. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
1 - Албан ёсны борлуулагчийн хүсэлтээр зөвхөн түүний худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцана.
2 - Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
3 -Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
7. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ
1 - Хэрэглэгч “Moncement”апп дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.
2 - Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ хүсэлтийн хамт Мэдээлэл хариуцагчид хадгалагдаж буй өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Зөвшөөрлийг цуцлах хүсэлт болон өөрийн мэдээллийг устгуулах хүсэлтийг тухайн хариуцсан борлуулагчийн холбогдох дугаар болон цахим хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
3 - Хэрэглэгчийн дээрх цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “Moncement”апп -аас бүртгэлийг, өөрийн мэдээллийг устгуулах хүсэлтийг нэмж гаргасан бол холбогдох мэдээллийг устгаад хариу мэдэгдэнэ. Улмаар “Moncement”апп Таны мэдээллийг дахин цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй болно.
4 - Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
5 - Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн имэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
8. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
1 - Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.moncement.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
2 - Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.