OPC 42.5 маркын портланд цемент (нэмэлттэй)

MNS 974-2008 стандарт шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн

Хэрэглээ: Бүх төрлийн барилга угсралт болон замын ажил, мөн дотоод засал чимэглэлийн ажлуудад өргөнөөр хэрэглэгддэг. Бат бэхийн ангилал нь 42.5 MПа (400 кг/см2).

PC 42.5 маркын портланд цемент (нэмэлтгүй)

MNS 974-2008 стандарт шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн

Хэрэглээ: Барилгын өргөн хэрэглээний зориулалттай бетон, төмөр бетон хийц, угсармал хийц, гүүр далангийн барилга, цутгамал бүтээц, зам барилгад өргөн ашиглагдана. Мөн барилгын төрөл бүрийн зуурмаг бэлтгэх, барилгын засвар, шавардлагын ажилд ашиглана. Бат бэхийн ангилал нь 42.5 МПа (400 кг/см2)

PC 52.5 маркын портланд цемент (нэмэлтгүй)

MNS 974-2008 стандарт шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн

Хэрэглээ: Өндөр бат бэх бүхий угсармал хийц, урьдчилан хүчитгэсэн бүтээц, төмөр замын бетон дэр, харьцангуй өндөр ачаалалд ажиллах төмөр бетон цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон, зам гүүр зэрэгт хэрэглэгдэнэ. Энэхүү цементийн бат бэх нь 52.5 МПа (600 кг/см2)