Хүргэлтийн үйлчилгээ 24/7

Монцемент Билдинг Материалс ХХК нь өөрийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг хурдан шуурхай явуулах зорилгоор Украин улсын Крюковийн вагон заводод Европ стандартын дагуу 2016 онд үйлдвэрлэгдсэн шинэ төрлийн 40 ширхэг шинэ хоппер вагонуудыг Монгол улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн сүлжээнд нэмлээ.

Тус вагон заводын үйлдвэр нь 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд эдгээр 19-7075 гэсэн шинэ моделийн хоппер вагонууд нь хүчитгэсэн төмөр хийц, хос автомат тормозын систем, ачааг үлдэгдэлгүй буулгах чичиргээний систем зэрэг хамгийн сүүлийн үеийн инженерийн шийдлүүдийг үндэслэн үйлдвэрлэгдсэн байна.

ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 24/7

Бид энэ салбарт 7 хоногийн 7 өдөр, хоногийн 24 цаг тасралтгүй, найдвартай, түргэн шуурхай тээвэрлэн хүргэж өгөх анхны цемент хүргэлтийн 24/7 үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хот дахь үйлдвэрээс задгай цементийг тээврийн гэрээт компаниудаар дамжуулан гүйцэтгэж байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь задгай цементийг Харилцагч нарт хүлээлт үүсгэлгүй түргэн шуурхай гүйцэтгэх бүрэн боломжтой юм.


Хүрэх газар Зай /км/ Хугацаа /минут/
Сонсголон 7.5 км 15
Орбит
8 км 20
Нисэх 21.7 км 30
ТЭЦ - 3 15 км 25
ТЭЦ - 4 9.8 км 20
Амгалан 29 км 55
Дүнжингарав 23 км 40


Улаанбаатар Клинкер боловсруулах үйлдвэрээс БЗҮ-үүд хүрэх зай, тээвэрлэлтийн хугацаа:

Мөн Европ стандартын 40 ширхэг шинэ хоппер вагоноор өөрийн салаа төмөр замтай Хэрэглэгчид задгай цементийг өөрийн замаар хүлээн авахыг хүсэж захиалга өгвөл Өргөн үйлдвэрээс 48 – 72 цагийн дотор нийлүүлэх боломжтой.


Хүргэлтийн үйлчилгээ 24/7

Үйлдвэрлэлийн технологи

OPC 42.5 МАРКЫН ЦЕМЕНТИЙН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ (MNS 974:2008 СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН)


  • Эрдэст нэмэлт - 10%
  • Нунтаглал R008%<3
  • Хувийн гадаргуу S см2/гр >3200
  • Эзэлхүүний өөрчлөлт - байхгүй
  • 28 хоногийн дараах бат бэх – 47,5 МПа
  • 28 хоногийн дараах гулзайлтын бат бэх – 7,8 МПа

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ

  • Эрдсийн идэвхит нэмэлт хэрэглэсэн тул ус тэсвэрлэх, сульфатын давстай орчинд тэсвэрлэх чадвар өндөртэй.
  • Клинкер алитлаг, мөн цементийн хувийн гадаргуу өндөр тул уураар жигнэж боловсруулахад идэвхтэй.
  • Бат бэхийн хэлбэлзэл харьцангуй бага байдгаас хэрэглэхэд тохиромжтой.
  • Бетон хийц хийхэд хvйтний нэмэлт, хvчил, шvлтийн болон бусад нэмэлт нэмж хэрэглэх бvрэн боломжтой.

• Удаан жилийн эдэлгээнд бат бэхийн чанараа хадгална.

МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭРИЙН ҮНДСЭН ДАВУУ ТАЛУУД

1. ХУУРАЙ АРГЫН ЭКО ТЕХНОЛОГИ

  • Усны хэрэглээ нойтон аргын технологиос 5 дахин бага
  • Эрчим хүчний зарцуулалт нойтон аргаас 30%-р бага
  • Тоос ялгаруулалт NOx, SOx-н хэмжээ 30мг/Hм3-аас бага
  • Түлш зарцуулалт нойтон аргаас 2 дахин бага.

2. 5 МВт ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ WHR СИСТЕМ

3. ТҮҮХИЙ ЭДИЙН БОСОО БУЛТ ТЭЭРЭМ

4. 5 ДАХЬ ҮЕИЙН КЛИНКЕРИЙН ХӨРГҮҮР

5. ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ FLSmidth VENTOMATIC САВЛАХ ТӨХӨӨРӨМЖ

6. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ИЖ БҮРЭН ЛАБОРАТОРИ БОЛОН СИСТЕМ

7. ЭРГЭЛТИЙН УСНЫ 90%-Г БОЛОВСРУУЛАН ДАХИН АШИГЛАХ УС ЦЭВЭРШҮҮЛЭХ НЭГДСЭН СИСТЕМ.


Үйлдвэрлэлийн технологи

Мэдээ, мэдээлэл

Дэлгэрэнгүй

Тендер

Яг одоо зарлагдаж буй тендер (Хаалттай) Зарлагдсан тендер харах

Ажлын байр

Яг одоо зарласан нээлттэй 6 ажлын байр байна. Бүх төрлийн ажлын байр