Эрхэм зорилго


БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС:

1. ҮНЭНЧ ШУДАРГА, ЁС ЗҮЙ

Бид үнэнч байдал, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг. (Үнэнч байдал, шударга өрсөлдөөн, хариуцлага нь бидний удирдлагын баримталдаг үндсэн зарчмын суурь хөрс нь юм)

2. ХҮНДЛЭЛ, ЭРХ ТЭГШ БАЙДАЛ

Бид үйл ажиллагааны бүхий л чиглэлд хувь хүнийг хүндлэх, хүйсийн тэгш эрх, тэнцвэртэй бодлогыг баримталдаг.

3. ОЛОН ҮНДЭСТНИЙ ЧАДВАРЛАГ БАГ, ХАМТ ОЛОН

Бид хүний нөөцийнхөө бодлогод олон улсын тэргүүний арга туршлагыг нэвтрүүлж, мэргэжлийн ажиллах хүчнийг сонгон шалгаруулан, чадварлаг баг хамт олныг бүрэлдүүлэн, багаар ажиллах сэтгэлгээ, хамт олны соёлыг бэхжүүлэн, мэдлэг туршлагаа хуваалцан хамтдаа өсч хөгжих орчинг бүрдүүлдэг.

4. ИННОВАЦИ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтвортой өсөн нэмэгдүүлэхийн тулд шинэлэг санаа, шийдлийг хөгжүүлэн оновчтой шийдлээрээ өөрсдийн дотоод өсөлт хөгжлийг хурдасган, зах зээлийн өсөн нэмэгдэж буй шаардлагыг ханган ажиллаж, зах зээлд эзлэх өөрсдийн хувийг нэмэгдүүлэх замаар бизнесийн салбарт эдийн засгийг солонгоруулсан тасралтгүй, тогтвортой хөгжлийн төлөө ажилладаг.

5. БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ

Бид байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ ямагт нэвтрүүлж нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг хөгжлийн нэг үе шат хэмээн үздэг ба биологийн төрөл зүйл, бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах замаар байгаль орчинг хамгаалдаг.

6. ӨӨРИЙМСӨГ СЭТГЭЛ, ХИЧЭЭНГҮЙ ХӨДӨЛМӨРӨӨР БАЯЛАГИЙГ БҮТЭЭХ

Бид өөриймсөг сэтгэл, хичээнгүй хөдөлмөр, тасралтгүй өсөлт хөгжлийн замаар үнэт зүйлс, баялагийг бүтээн байгуулна.

7. ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА

Бид байгууллагын үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг ханган, ажлын хариуцлагаа эрхэмлэн, холбогдох шийдвэр шийдлүүдийн бизнест үзүүлэх үр нөлөөг хариуцан ажилладаг.


БИДНИЙ АЛСЫН ХАРАА:

Бид тэргүүлэх зэрэглэлийн чанар, найдвартай, тогтвортой үйлчилгээ, үлгэр жишээ нийгмийн хариуцлага бүхий шилдэг хамт олон байж, САЙХАН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭН БАЙГУУЛНА.


БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛТУУД:

1. ЧАНАРААР МАНЛАЙЛАХ (ISO)

- Бид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг тасралтгүй хөгжүүлж, барилгын салбарын бүтээгдэхүүний насжилтыг нэмэгдүүлнэ.

2. ШИЛДЭГ ТУРШЛАГА БА ШИНЭ САНААГ ДЭМЖИХ (R&D)

- Байнгын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалт дээр тулгуурлан бүтээгдэхүүнээ төрөлжүүлж өргөжүүлнэ.

3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛООР ТЭРГҮҮЛЭХ (ЛОЖИСТИК)

- Бүтээгдэхүүнээ хамгийн хурдан, шуурхай замаар хэрэглэгчиддээ хүргэх, үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг баталгаажуулна.

4. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

- Эх орондоо, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд ашигтай нөхцлийг бүрдүүлэн, бүгдэд хүртээлтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоно.