Монцемент Билдинг Материалс ХХК нь өөрийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг хурдан шуурхай явуулах зорилгоор Украин улсын Крюковийн вагон заводод Европ стандартын дагуу 2016 онд үйлдвэрлэгдсэн шинэ төрлийн 40 ширхэг шинэ хоппер вагонуудыг Монгол улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн сүлжээнд нэмлээ.

Тус вагон заводын үйлдвэр нь 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд эдгээр 19-7075 гэсэн шинэ моделийн хоппер вагонууд нь хүчитгэсэн төмөр хийц, хос автомат тормозын систем, ачааг үлдэгдэлгүй буулгах чичиргээний систем зэрэг хамгийн сүүлийн үеийн инженерийн шийдлүүдийг үндэслэн үйлдвэрлэгдсэн байна.

ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 24/7

Бид энэ салбарт 7 хоногийн 7 өдөр, хоногийн 24 цаг тасралтгүй, найдвартай, түргэн шуурхай тээвэрлэн хүргэж өгөх анхны цемент хүргэлтийн 24/7 үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хот дахь үйлдвэрээс задгай цементийг тээврийн гэрээт компаниудаар дамжуулан гүйцэтгэж байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь задгай цементийг Харилцагч нарт хүлээлт үүсгэлгүй түргэн шуурхай гүйцэтгэх бүрэн боломжтой юм.


Хүрэх газар Зай /км/ Хугацаа /минут/
Сонсголон 7.5 км 15
Орбит
8 км 20
Нисэх 21.7 км 30
ТЭЦ - 3 15 км 25
ТЭЦ - 4 9.8 км 20
Амгалан 29 км 55
Дүнжингарав 23 км 40


Улаанбаатар Клинкер боловсруулах үйлдвэрээс БЗҮ-үүд хүрэх зай, тээвэрлэлтийн хугацаа:

Мөн Европ стандартын 40 ширхэг шинэ хоппер вагоноор өөрийн салаа төмөр замтай Хэрэглэгчид задгай цементийг өөрийн замаар хүлээн авахыг хүсэж захиалга өгвөл Өргөн үйлдвэрээс 48 – 72 цагийн дотор нийлүүлэх боломжтой.