Хүний нөөц
Нүүр хуудас > Хүний нөөц > Хүний нөөцХүний нөөцийн бодлого
Монгол улсдаа барилгын материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч хамт олон байж илүү сайхан Монголыг бүтээн байгуулах алсын хараатай, чадварлаг, туршлагатай ажиллах боловсон хүчнийг бий болгохын тулд дараах бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүнд:
- Эдийн засгийн тогтвортой хөгжил, бизнесийн таатай орчин нөхцөлийг хангахад хууль ёсыг дээдэлсэн хариуцлагын ил тод тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх компанийн зохистой удирдлагын зарчмуудыг хэрэгжүүлж байна.
- Компанийн сайн засаглалыг хөгжүүлж, эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг хангахаар зорьж байна.
- Олон улсад хэрэглэгддэг хүний нөөцийн шилдэг арга туршлагыгн үндсэн дээр чадварлаг ажиллагсдыг эгнээндээ нэгтгэн, ажлын байраар хангаж байна.
- Бусдыг хүндэтгэх, хүйсийн эрх тэгш байдлыг хангахaд онцгой анхаарч байна.
ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД
- Дотоодын нөөцийг ашиглах
- Зар мэдээллийн цахим хуудаснууд
- Өдрийн сонин мэдээлэл
- Компаний цахим хуудас
- Хөдөлмөрийн биржүүд, зуучлах агентлагууд (төрийн болон хувийн)
- Хүний нөөцийн нээлттэй хаалга өдөрлөгүүд
Ажилтан сонгон шалгаруулах журам
Бид хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтыг явуулахдаа дараах зарчмуудыг баримтлан ажилладаг:
- Олон улсын стандартад нийцсэн сонгон шалгаруулалтын арга, хэлбэрүүдийг хэрэглэж чадамжтай /мэдлэг, хандлага, ур чадвар/ хүмүүсээр хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор тухайн ажлын байранд тавигдах шаардлага, ур чадваруудыг шаардлагын хэмжээнд эзэмшсэн ажил горилогчийг сонгох зарчмыг баримтлах ба мэдлэг, ур чадваруудын түвшинг ярилцлагын аргаар эсвэл мэргэжлийн шалгалтууд, дасгал /кейс/ ажиллуулан шинжилгээ хийлгэх зэрэг аргуудыг ашиглан хүний нөөцийг бүрдүүлж байна.
- Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх үйл ажиллагаанд ил тод байдал, тэгш эрх, шударга ёсыг хангах, хараат бус байх, нууцыг чандлан хадгалах, шударга өрсөлдөөний зарчмыг баримтална.
- Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх үйл ажиллагаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.
Компани
Албан тушаал
Явц
Нээх огноо
Хаах огноо
Монцемент үйлдвэр
Маркшейдр, ашиглалтын инженер
1
2
3
2020-03-06 09:00
2020-03-27 18:00
Монцемент үйлдвэр
Цахилгаанчин
1
2
3
2020-03-06 09:00
2020-03-27 18:00
Монцемент үйлдвэр
Реле хамгаалалтын инженер
1
2
3
2020-03-06 09:00
2020-03-27 18:00
Вагон үзэгч
1
2
3
2020-03-06 09:00
2020-03-27 18:00
Монцемент үйлдвэр
Автоматжуулалтын инженер
1
2
3
2020-03-06 10:00
2020-03-06 18:00
Монцемент үйлдвэр
Борлуулалтын ажилтан
1
2
3
2020-03-06 09:00
2020-03-27 18:00
Ажилтан сонгон шалгаруулах журам
Холбоо барих
-
О.Цэвээнгэрэл /Хүний нөөцийн менежер/
75951133
tseveengerel.o@moncement.mn -
С.Гулмира /Хүний нөөцийн ажилтан/
99427677
gulmira.s@moncement.mn -
Р.Золзаяа /Хүний нөөцийн ажилтан/
94085508
zolzaya.r@moncement.mn