Монгол улсдаа барилгын материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч хамт олон байж илүү сайхан Монголыг бүтээн байгуулах алсын хараатай, чадварлаг, туршлагатай ажиллах боловсон хүчнийг бий болгохын тулд дараах бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүнд:
- Эдийн засгийн тогтвортой хөгжил, бизнесийн таатай орчин нөхцөлийг хангахад хууль ёсыг дээдэлсэн хариуцлагын ил тод тогтолцоог бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх компанийн зохистой удирдлагын зарчмуудыг хэрэгжүүлж байна.
- Компанийн сайн засаглалыг хөгжүүлж, эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг хангахаар зорьж байна.
- Олон улсад хэрэглэгддэг хүний нөөцийн шилдэг арга туршлагыгн үндсэн дээр чадварлаг ажиллагсдыг эгнээндээ нэгтгэн, ажлын байраар хангаж байна.
- Бусдыг хүндэтгэх, хүйсийн эрх тэгш байдлыг хангахaд онцгой анхаарч байна.
ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД
- Дотоодын нөөцийг ашиглах
- Зар мэдээллийн цахим хуудаснууд
- Өдрийн сонин мэдээлэл
- Компаний цахим хуудас
- Хөдөлмөрийн биржүүд, зуучлах агентлагууд (төрийн болон хувийн)
- Хүний нөөцийн нээлттэй хаалга өдөрлөгүүд