“Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн Худалдан авалтын хэлтэс нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж авчрахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр зорьж байна. Бид олон талт хамтын ажиллагааг сайжруулан хялбар, зарчимч ёс зүй бүхий худалдан авалтын процессын дагуу бизнесийн тогтвортой хөгжлийг ханган Цементийн үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж, Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэгтэй билээ. “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн худалдан авалтын үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмын дагуу явагддаг.
“Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн Худалдан авалтынхэлтэснь компанийхаа нэрийн өмнөөс худалдан авалтын үйл ажиллагааг явуулахдаа тогтсон бодлого, журам баримталдаг. Бид ханган нийлүүлэгчидтэй харилцахдаа бизнесийн ёс зүйн стандарт шаардлагуудаа дагаж мөрдөн ханган нийлүүлэгчид маань эдгээр шаардлагатай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
Монцемент Билдинг Материалс компанийн Худалдан Авалтын хэлтсээс ханган нийлүүлэгчидэд тавигдах суурь шаардлагууд:
Орон нутгийн ханган нийлүүлэгч формын дагуу үнийн санал ирүүлэх
Үндэсний ханган нийлүүлэгч формын дагуу үнийн санал ирүүлэх
Гадаад ханган нийлүүлэгч формын дагуу үнийн санал ирүүлэх