Бид “Нэгдүгээрт аюулгүй ажиллагаа” зарчмыг удирдлага болгосноор өдөр бүр аюулгүй ажиллаж, ажилтныхаа эрүүл мэндийг эрхэмлэнэ. Эрсдлийг бодитоор үнэлэн, учирч болох осол, аюулын тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх арга ажиллагааны гүйцэтгэлийг ажилтан бүрийн манлайлал болгон сургаж, дадлагажуулна. Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажилтнуудаас гарах сайн санал, санаачлагыг дэмжин хэрэгжүүлж нийгмийн хариуцлагаар тэргүүлэх болно.
Эх орны түүхий эд, цаг үеийн шилдэг техник, эко технологиор улс эх орныхоо Бат бэх хөгжлийн суурь болох өндөр чанартай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг тасралтгүй сайжруулан, үнийн уян хатан нөхцөл, тээвэр ложистикийн цогц сүлжээгээр тогтвортой түргэн шуурхай үйлчилж, барилгын материал үйлдвэрлэлийн салбартаа Манлайлагч компани байна.
Тэгш эрх, шударга өрсөлдөөн, хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийг эрхэмлэсэн, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн, мэдлэг чадварыг хөгжүүлэх боломжийг олгож, үүрэг хариуцлага үр бүтээмжийн эерэг хандлагыг нь дэмжин компанийн сайн засаглалыг хэвшүүлэн, тогтвортой хөгжлийг хангана.
Монгол улсын холбогдох хууль тогтоомж, гэрээ конвенцын хүрээнд “Нэг дэлхий” гэсэн зарчимд тулгуурлан, бүс нутгийн эко системийн онцлогт нийцүүлэн байгалийн шавхагдах нөөцийг зөв зохистой, үр дүнтэй ашиглах, хог хаягдлын 3R менежментийг хэрэгжүүлэх, биологийн нөхөн сэргээлт хийх замаар хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тогтмол, тасралтгүй багасган, байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, үлгэр жишээ манлайлагч байж ногоон худалдан авалтын бодлогоор орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид болон хөдөлмөрийн чадвар дутуу бизнес эрхлэгчдийг дэмжиж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллана.