Монцемент Билдинг Материалс ХХК-ийн 2021 оны онцлох үйл явдлыг танилцуулж байна.

  • Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 % нь цөлжилт, газрын доройтолд өртсөний ихэнх хувь нь говийн бүс нутаг хамарч байна. Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 73.4 га талбайд нийт 265 мянган мод тарьж ургуулснаар модны тоо 70 хувиар нэмэгдсэн.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн баталсан "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон Дорноговь” аймгийн зорилтот хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд “Ногоон Дорноговь-2021 он” уралдаанд Монцемент Билдинг Материалс ХХК амжилттай оролцож Батламж үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
  • Бид 6 жилийн ойгоо тохиолдуулан хүүхдийн цэцэрлэг барьж байгуулах төслөө эхлүүлээд байна.Хүүхэд цэцэрлэгээс анхан шатныхаа боловсролыг олж аван, хүн болох анхныхаа суурийг тавилцдаг билээ.Манай улсад цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүйн улмаас олон мянган хүүхэд хаалганы цаана үлдэж элдэв аюулд өртөх эсвэл эцэг эхчүүд хүүхдээ харан гэртээ үлдсэнээс үүдэн ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсноор өрхийн эдийн засгийн боломж бололцоо муудан улмаар ядуурал үүсэх нөхцөл үүсдэг. Цэцэрлэг бол нийгмийн олон сөрөг нөлөөг арилгаж чадах бүтээн байгуулалт билээ.Иймд манай хамт олон 6 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 1 уут/50 кг/ цементийн борлуулалт тутмаас 60₮ хуримтлуулан хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй таатай орчныг бий болгоход бодит дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг барьж байгуулах төслөө эхлүүлж, хэрэгжүүлж эхлэх болсноо зарлаж байна.

  • Монцемент 2021 оны 6 сард будаг нь ханхалсан цоо шинэ ТЭМ 18ДМ зүтгүүрээ хүлээн авсан. МУ-ын хэмжээнд зүтгүүрийн хүрэлцээ хангалтгүй байдлаас үүдэн үйлдвэрүүд тээвэр логистикийн олон асуудлуудтай нүүр тулдаг. МУ-ын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд хамгийн сүүлийн үеийн зүтгүүр шинээр нэвтрүүлж буй нь ажлын байр нэмэгдүүлээд зогсохгүй, Монцементийн хэрэглэгч, харилцагч нарт эцсийн бүтээгдэхүүнийг илүү хурдан шуурхай хүргэдэг боллоо.

  • Монцемент Өргөн үйлдвэрийн лаборатори 2 дахь удаагаа, Улаанбаатар боловсруулах үйлдвэрийн лаборатори анх удаа шинэчлэгдсэн MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу итгэмжлэлийн үнэлгээ хийлгэлээ. Үнэлгээний явцад лабораториуд нь үндэсний MNS стандартаас гадна MNS EN, MNS GB, ГОСТ стандартын дагуу сорилт шинжилгээний ажил гүйцэтгэх ур чадвартайг баталгаажуулан Үндэсний итгэмжлэлийн газраас Өргөн үйлдвэрийн лабораторийг 4 жил, Улаанбаатар үйлдвэрийн лабораторийг 2 жилийн хугацаатай итгэмжилж гэрчилгээ олголоо.Энэ нь "Монцемент Билдинг Материалс" ХХК-г чанарын хяналтыг итгэмжлэгдсэн лабораториор, олон улсын түвшинд хянаж, сайн чанарын баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэгчид хүргэдэг №1 чанартай цементийн үйлдвэр болохыг батлан харуулж байна

  • Барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр "Монцемент билдинг материалс” ХХК нь 2021 оны Шилдэг аж ахуй нэгжээр, МҮХАҮТ-аас ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Entrepreneur компаниар тус тус тодорлоо. Бид:- Эх орны дөрвөн зүг, найман зовхист өрнөж буй бүтээн байгуулалтуудын гол түүхий эд болох цементийн хэрэглээг тасалдуулалгүй нийлүүлж,- Өргөн сумын олон жил шийдэгдээгүй байсан иргэдийг цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж 11 км шугам хоолойн дэд бүтцийг барьж байгуулж, анхны үүрэн холбооны 3G сүлжээг нэвтрүүлж, хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээх ажлыг зохион байгуулан орон нутагт нийт 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж,- 1000 гаруй ажлын байр, 150 гаруй дотоодын ханган нийлүүлэгчтэй, 200 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцож, 200 гаруй харилцагч байгууллагатай, 200 гаруй шинэ боловсон хүчнийг нарийн мэргэжлээр гадаад оронд сургалтад хамруулж, 100 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүч, төмөр зам зэрэг улсын байгууллагад болон улсын төсөвт төвлөрүүлэн,- Байгальд ээлтэй, хаягдал дулааныг эрчим хүч болгон хувиргах WHR системийг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлж, хүлэмжийн хийг 16,976.25 тн бууруулах боломжийг бүрдүүлж,- Харилцагч хэрэглэгчдэдээ чиглэсэн шинэ үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж, анхны хүргэлттэй, зээлийн үйлчилгээ бүхий төлбөрийн нөхцөлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Барилгын салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох "Барилга экспо-2021" үзэсгэлэн дөрвөн өдөр үргэлжилж, салбарын шилдгүүдээ тодруулан шагнал гардууллаа. Уг үзэсгэлэнд 120 гаруй АНН, байгууллага оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулснаас Монцемент Билдинг Материалс ХХК “ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ААН”-ээр шалгарлаа.