Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний Чанарын Чуулган 2021” чуулганд оролцлоо.

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц. Халиун өнөөдөр Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний Чанарын Чуулган 2021” чуулганд оролцон “Бизнесийн тогтвортой байдал” сэдвээр илтгэл тавин, “Тогтвортой хөгжлийг хангахад талуудын оролцоо” сэдвээр явагдсан хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.