Бид хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтыг явуулахдаа дараах зарчмуудыг баримтлан ажилладаг:

  • Олон улсын стандартад нийцсэн сонгон шалгаруулалтын арга, хэлбэрүүдийг хэрэглэж чадамжтай /мэдлэг, хандлага, ур чадвар/ хүмүүсээр хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор тухайн ажлын байранд тавигдах шаардлага, ур чадваруудыг шаардлагын хэмжээнд эзэмшсэн ажил горилогчийг сонгох зарчмыг баримтлах ба мэдлэг, ур чадваруудын түвшинг ярилцлагын аргаар эсвэл мэргэжлийн шалгалтууд, дасгал /кейс/ ажиллуулан шинжилгээ хийлгэх зэрэг аргуудыг ашиглан хүний нөөцийг бүрдүүлж байна.
  • Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх үйл ажиллагаанд ил тод байдал, тэгш эрх, шударга ёсыг хангах, хараат бус байх, нууцыг чандлан хадгалах, шударга өрсөлдөөний зарчмыг баримтална.
  • Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх үйл ажиллагаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.